PowerPoint танилцуулга бэлдэх 6 prompt

Хаалтад бичсэн [Сэдэв], [зорилтот үзэгч], [X] гэх хэсгүүдийг өөрийнхөөрөө солиод Claude руу хуулж тавиарай. Заавруудыг нэг ярианы дотор дараалуулан явуулбал өмнөх хариултаа үргэлжлүүлж, эцэст нь бэлэн .pptx файл өгнө.

1. Танилцуулгын суурь төлөвлөгөө гаргах

Мэргэжлийн танилцуулгын зөвлөхийн дүрээр ажилла.
[Сэдэв]-ийн тухай, [зорилтот үзэгч]-д зориулсан, [X минут]-ын танилцуулгын бүрэн төлөвлөгөө гарга.
Хариултаа дараах дөрвөн хэсэгт хувааж бич:
- Танилцуулгын зорилго
- Зорилтот үзэгч
- Нэг өгүүлбэрээр илэрхийлсэн гол санаа
- Нийт слайдын тоо
Зайлшгүй шаардлагатай мэдээлэл дутуу байвал эхлээд надаас асуу.
Танилцуулгын бүтцийг ойлгомжтой, логик дараалалтай, мэргэжлийн түвшинд боловсруул.

2. Слайдын бүтэц, дарааллыг гаргах

[Сэдэв]-ийн тухай, [зорилтот үзэгч]-д зориулсан [X] слайдтай танилцуулгын бүтцийг слайд бүрээр гарга.
Слайд бүрд дараах мэдээллийг бич:
- Слайдын дугаар
- Слайдын гарчиг
- Тухайн слайдын үүрэг
Танилцуулга эхнээсээ төгсгөл хүртэл логик, байгалийн дараалалтай байх ёстой.
Одоохондоо слайдын дэлгэрэнгүй агуулга болон жагсаалтуудыг бичих хэрэггүй.

3. Өгүүлэмжтэй танилцуулга бүтээх

[Сэдэв]-ийг [зорилтот үзэгч]-д зориулсан [X] слайдтай, сонирхолтой өгүүлэмж бүхий танилцуулга болго.
Танилцуулгыг дараах дарааллаар бүтээ:
- Анхаарал татах эхлэл
- Тулгарч буй асуудал
- Гол ойлголт
- Санал болгож буй шийдэл
- Дүгнэлт
Слайд бүрийг дээрх таван хэсгийн аль нэгэнд хуваарил. Слайд бүрд гарчиг болон дамжуулах гол санааг нь бич.
Танилцуулгын эхний анхаарал татах хэсгийг бүтэн эхээр нь боловсруул.

4. Харагдах байдал, дизайны чиглэл гаргах

[Сэдэв]-ийн тухай [X] слайдтай танилцуулгын дизайны удирдамж боловсруул.
Эхлээд бүх слайдад ашиглах нэг нэгдсэн загварыг тодорхойл:
- Хоорондоо зохицох хоёр үсгийн хэв
- Ашиглах гурван өнгө болон тэдгээрийн код
- Текст, зургийг байрлуулах үндсэн бүтэц
Дараа нь слайд бүрийн зохиомжийг тодорхойл. Нэг слайдад хамгийн ихдээ нэг зураг, график санал болгоод, түүнд ямар тоо баримт хэрэгтэйг бич.
Хэрэв тухайн слайдад зураг хэрэггүй бол үүнийг тодорхой хэл.

5. Бүх слайдын агуулгыг бичүүлэх

[Сэдэв]-ийн тухай [X] слайдтай танилцуулгын бүх агуулгыг боловсруул.
Слайд бүрд:
- Наймаас олонгүй үгтэй гарчиг
- Тус бүр нь 12-оос олонгүй үгтэй 3-5 товч санаа
- Илтгэгчид зориулсан 40-60 үгтэй тайлбар
Баталгаатай мэдээлэлгүй учраас таамаглан оруулсан зүйл байвал тодорхой тэмдэглэ.
Зорилтот үзэгч: [танилцуулгыг үзэх хүмүүсийг энд тайлбарла].

6. Слайдын агуулгыг хялбарчилж, ойлгомжтой болгох

Доорх танилцуулгын агуулгыг хянаж, слайдад тохирохоор дахин найруул.
Илүү үг, давталт болон шаардлагагүй тайлбаруудыг хас.
Гол санааг товч, хүчтэй, ойлгомжтой болго. Нэг слайд зөвхөн нэг гол санааг дамжуулах ёстой.
Баримт болон тоон мэдээллийг өөрчилж болохгүй.
Хэрэв нэг слайдад хоорондоо ялгаатай хоёр санаа орсон байвал хоёр тусдаа слайд болгон хуваа.
Засварлах агуулга: [энд агуулгаа хуулж оруул].

Khuree AI · @khuree.ai